Он гарсаар нийт 6 аймаг, 33 суманд хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3640 хонь өвчилсний 3006 хонийг устгажээ.
үхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 5 аймаг 17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэмтэй байгаа юм.Хонины цэцэг өвчний эхний цуврал вакциныг 03 сарын 13-ний өдөр Төв, Говьсүмбэр аймаг, нийслэл хотод хүргүүлж 374,5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ.
Дараагийн цуврал вакциныг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгуудад нийт 450,0 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлээд байгаа аж.