8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Дашдаваа: Т.Бадамжунайг өнөөдрөөс эхлээд шүүхээс сэжигтнээр баривчилж байна

2023-04-05 14:10:00

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирлаа.

Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдаваа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм.

Яллагдагчаар татаад, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Тухайн хүний хувьд шалгагдаагүй гараад явсан. Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана.

Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан” хэмээв.

Түүнчлэн “Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. Хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Тухайн иргэдийн гэм бурууг зөвхөн шүүх шийднэ” гэдгийг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
сөхүүд байрны гаднах зам талбай хүүхдийн тоглоом гээд юү ч хийхгүй сэтгэл нь байхгүй юм чинь юү хийх? суугчид нэхсэн мөнгий нь төлчихөөд иргэд амьдралд мөнгө хүрэлцэхгүй хүнд бна
2023/04/14 202.21.97.90
зочид
сөхийн нөхдүүд үр хүүхдүүдээ байртай хашаа байшинтай болгосон газартай үхрийн фермтэй болчихсон газрын наймаачид одоо аймгуудаар явдаг ченж болчихсон
2023/04/14 202.21.97.90
зочид
сөхүүдээ суугчид дэмжиж бна гэсэн хуурамч гарын үсэг цуглуулаад үнэндээ төрийн дээр гарчихсан юм бна тэд чинь худлаа тайлан гаргадаг хороо дүүрэг нь хуурддаг шүү МАН сөхүүдийг дийлэхгүй
2023/04/14 202.21.97.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment