Монгол улсын хэмжээнд өвөлжилт хаваржаа хүндэрсэн. Тиймээс хаваржилт илүүтэй хүндэрсэн аймгуудын малчдад туслалцаа үзүүлэх " Сайн үйлсийн нэг сарын аян"-г Цагдаагийн ерөнхий газраас 2016.03.17-гоос 2016.04.17-ний хооронд сарын хугацаанд зохион байгуулжээ. Энэхүү аянд цагдаагийн байгууллагын алба хаагчид идэвхитэй хамрагдаж нийт 1.803.000 төгрөг бэлэн мөнгөөр, хивэг 64 шуудай, нэмнээ, элгэвч зэрэг шаардлагатай зүйлсийг цуглуулж чаджээ. Өнөөдөр сайн үйлчийн аянаар цугласан бэлэн мөнгө болон эд зүйлсийг ЦЕГ-аас Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгчээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Цагдаа нар хаваржилт хүндэрсэн малчдад хандив өргөжээ
2016-04-18 18:25:00