8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.ЭРДЭНЭБИЛЭГ: БИД ДЭЛХИЙТЭЙ ӨРСӨЛДӨЖ БАЙГАА УЧИР ГААЛИЙН ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

2023-04-10 12:10:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ. 

Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа. 

Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна. 

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай, үлдсэн  нь бусад төрлийн экспорт эзэлж байна. 

АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: "Экпортонд бид бэлэн биш байна. Брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжээд өгье. Олон улсын чиглэсэн томоохон үзэсгэлэнд брэнд хөгжүүлэгчдийг дэмжиж оролцуулах хэрэгтэй байна. Мөн реэкспортыг татвараар дэмжих шаардлагатай. Шингэн хүнсний экспортын хувьд ОХУ, Япон зэрэг том зах зээл байна. Бид дэлхийтэй өрсөлдөж байгаа учир гаалийн татварын дэмжлэг мөн хэрэгтэй байна" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Архиндаа мансуурсан хүн шиг байнаа
2023/04/11 96.23.244.201
  • Recent
  • Most Read
  • Most Comment