8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-04-19 08:26:00

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 04 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13  градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:  

21-22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20-нд төв, зүүн зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч  ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 21-22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл