8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2016-04-19 08:28:00

Аргын тооллын 4 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмес татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл