8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарыг чөлөөжээ.

2023-04-12 14:50:00

Авлигатай тэмцэх хүрээнд Засгийн газраас зохион байгуулж буй 5Ш ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Шүүр ажиллагааг би хариуцаж ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн бүх түвшинд ажиллаж байгаа, улмаар хуулийн зөрчил гаргасан хэсгийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахаар зорин ажиллаж байна.

Улмаар төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэдээс мэдээлэл авч, шүүр ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж өртсөн хэсэгт хариуцлага тооцно. Мөн хэлмэгдсэн төрийн албан хаагчдыг эрхийг сэргээх болно. Төсвийн хуулийн дагуу тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа давхар төрийн байгууллагууд цалинжуулахгүй байх хуулийн заалт орсон. Өнөөдрийн байдлаар 6161 хүн тэтгэврийн зэрэгцээ төсвөөс цалинжиж байна. Мөн төрийн тусгай албан хаагчийн ангиллаар тэтгэвэр тогтоолгосон 156 хүн давхар цалин авдаг. Тэтгэвэрт гарсан хэрнээ цалинжиж буй 6161 албан хаагчийг цалинжуулахад 7.5 тэрбум, жилээр тооцвол 30 тэрбум төгрөгийн цалин гарах нөхцөл байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн зарцуулсан. Бүтэн жилээр нь үзвэл нэг тэрбум төгрөг. Тиймээс тэтгэврийн насны хүмүүсийн цалин авч байгаа байдлыг зогсоосон тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгоно.

Мөн Н.Багабанди "Оюу толгой" ХХК-ийг байгуулагдсан цагаас нь эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, хэрэгжүүлж эхлэх хүртэл хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, нээсэн тул чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Монголын Зэс метал" группийн дарга Х.Бадамсүрэнг захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Х.Бадамсүрэн гуайг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлөөд, "Эрдэнэс Монгол Зэс металл" группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг хүлээлгэж ажиллуулж байсан. Тэгвэл өнөөдөр Зэс металлын групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас Х.Бадамсүрэн гуайг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment