8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг сунгана

2023-04-12 14:37:00

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 

Тэрээр "Засгийн газраас 2022 ооны аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БЭТ-ийн зургаан сарын үйл ажиллагааны тайланг сонсож, Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа. Хуульд зааснаар Бүрэн эрхт төлөөлөгч томилох хугацааг сунгах бол УИХ-д өргөн мэдүүлдэг зохицуулалттай. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment