8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завдсан 27 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

2023-04-13 10:42:00

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 сарын 12-ны өдрийн 16.57 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгахад: Тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй Э нь барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэнтэй цагдаагийн газрын сэтгэл зүйч алба хаагч ярилцлага хийн сэтгэл зүйн зөвөлгөө өгч байх үед аврагчид үйлдлийг таслан зогсоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл