8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэг өвчний тархалтыг зогсоожээ

2016-04-19 08:29:00

Он гарсаар нийт зургаан аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3640 хонь өвчилсний 3006 хонийг устгасан байна. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар таван аймаг нийслэлийн 17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэмтэй байгаа юм.

Хонины цэцэг өвчний эхний цуврал вакциныг өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр Төв, Говьсүмбэр аймаг, нийслэл хотод хүргүүлж 374.5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ. Дараагийн цуврал вакциныг энэ сарын 7-9-нд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймагт нийт 450,0 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлээд байгаа аж.

Цэцэг өвчний вакциныг Биокомбинат ТӨААТҮГ-т захиалан, бэлтгүүлж байгаа бөгөөд цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 51.2 хувьтай үргэлжилж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл