8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ

2023-04-14 11:10:00

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрээр "Ирэх жил болох сонгуулийн хууль яах вэ, хүүхдийн мөнгө, тэтгэврийн асуудлыг шийдэж өгч, шаардлагаа тавиач гэсэн хүсэлт иргэдээс их ирүүлж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газар, нийгмийн хамгааллын яам өргөдлөөр дүүрчээ. Тэгээд асуудлыг шийдэхдээ танил тал харж, намыг нь дэмждэг нэгнийхээ өргөдөлд хариу өгдөг болжээ. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх тухай асуудлыг Засгийн газар яаралтай шийдэж оруулж ирэх ёстой. Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ. Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment