8o
Улаанбаатар хот
mobile menu

"Гадаад руу зугтсан хүний талаар мэдээлэл өгсөн хүнд 10 мянган долларын урамшуулал олгоно"

2023-04-14 12:12:00

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гадаадад оргон зайлсан этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах шийдвэр гаргасан. Засгийн газрын 11-11 төвд мэдээлэл өгч тэр нь баталгаажсан тохиолдолд 10 мянган ам.доллароор урамшуулахаар шийдвэрлэсэн. Төлбөртэй мэдээлэл авдаг эрх зүйн үндэс бий.

Иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдож өөрөө ирж хэргээ шалгуулах хүсэлт гаргасан. Мөн иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож шалгуулахаа илэрхийлсэн. Мөн удахгүй БНСУ-ын хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэд хэдэн хүнийг авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор хүний нэр хэлэх боломжгүй байна.

.Авлига, албан тушаалын гэмт хэргээс гадна хүний амь насыг хохироох, хулгайлах, хүчин хийсэн зэрэг гэмт хэрэгт холбогдоод гадаад руу зугтсан хүмүүсийг ч авч ирнэ" гэлээ.

Х.Нямбаатар сайд "БНСУ-аас авч ирэх хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат байгаа юу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Ж.Мөнхбатын хувьд мөрдөх байгууллагатайгаа холбогдоод "Хугацаандаа ирж тайлбар мэдүүлгээ өгнө гэж хэлсэн" гэсэн мэдээлэл авсан" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment