Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.17/ "Улаанбаатар" чуулгын байранд болж байна.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа бөгөөд хуралд яллагдагчаар татагдсан 80 хүний 79 нь ирээд байгаа бол дөрвөн хуулийн этгээдийн гурвынх нь төлөөлөл иржээ.
Хуралдааны ирц болон гэрч нарыг ирээгүйтэй холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах, зарим хэргийг тусгаарлах зэрэг санал гаргалаа.
Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад байна.