8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 албан тушаалтныг чөлөөлөөд байна

2023-04-19 13:30:00

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн байна. Үүнээс 183 байгууллага нь ямар нэгэн төрлийн зөрчилгүй. Харин 1163 байгууллагаас тодорхой зөрчил, асуудалтай байгаа талаар тайлангаа ирүүлсэн байна. Нийт 4220 зөрчил байгаагаа ирүүлсэн. Үүнээс чөлөөлсөн албан тушаалтны тоо 187, сахилгын арга хэмжээ авсан 27 байна. Үлдсэн 3834 зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар бүрэн мэдээллээ ирүүлээгүй байна" гэв.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment