8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатар: Хандивын тоглолтууд бол улстөрчид ЭМД-ын сангаас хулгай хийснийн үр дүн

2023-04-21 12:52:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Зөвлөлд орж байгаа зургаан хүнийг дэмжиж байна.

Эрүүл мэндийн даатгалын сан жилдээ 1.4 их наядын орлого, зарлагатай. Энэ нь улсын төсвийн таван хувийг эзэлж байна. Үүнийг ард түмний төлсөн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ мөнгийг улстөрчид хулгай хийсэн. Тэгэхээр зөвлөлд орж байгаа зургаан хүнээс ийм улстөрчдийн гарыг тас цохиж өгөөрэй гэж гуйя. Улстөрчид сонгууль дөхөөд ирэхээр "Эрүүл Монгол хүүхэд", "Эрүүл Монгол хүн" гээд янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлнэ. Гэтэл иргэд өвчин тусахаараа хашаа байшингаа зарж, хамаатан саднаасаа гуйдаг. "UB Palace"-д болж байгаа бүх хандивын тоглолт Эрүүл мэндийн даатгалын сангаас улстөрчид хулгай хийснийн үр дүн. Яагаад хүмүүс даатгал төлөх дургүй байгаа вэ гэвэл төлсөн хэр нь хашаа байшингаа зарах дээрээ тулж байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment