8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Учрал: ЖДҮ хөгжүүлэх сангийн 221.3 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй

2023-04-24 11:52:00

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр хэвлэлийнхэнд shilen.gov.mn сайтад шинээр ямар мэдээлэл байршуулсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

 

Тэрбээр "Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих гол сан бол ХААДС юм. Тиймээс тус сангийн зээлийн мэдээллийг нэмж байршууллаа. Одоогийн байдлаар, 8999 зээлийн мэдээллийг ил болгоход 169.7 тэрбум төгрөгийн авлага нэмэгдсэн байдалтай байна. Тус сангийн мэдээллийг ил болгосноор хойш өмнөх 14 хоногийн хугацаанд 694.6 сая, үүнээс өнгөрөгч долоо хоногт 95 хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээл эргэн төлөгдсөн сайн мэдээ байна.

 

Уг сангийн зээлдэгч нь 60 сарын хугацаанд авсан зээлээ төлөх ёстой. Гэтэл хугацаа хэтэрсэн зээл аймаг бүрт ажиглагдаж байна. Ер нь Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад тухайн цагтаа төлсөн зээлдэгч нарын мэдээллийг мэдээлэл хариуцагч нар бидэнд илгээгээгүй. Харин зээлээ төлөөгүй зээлдэгчдийн мэдээллийг ирүүлж буй. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сан 2008 оноос хойших 270 тэрбум төгрөгийн зээл авсан 1295 зээлдэгчийн 221.3 тэрбум төгрөг төлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл өр 80 хувиас давсан байна гэсэн үг.

 

Хэрэв энэхүү зээлийг хувийн сектор олгосон бол дампуурах хэмжээнд хүрэх байлаа" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment