8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Зурагдсан пянз шиг болсон сэдвээр намайг харлуулах гэж байгаад харамсаж байна.

2023-04-24 15:16:00

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Нэр бүхий нөхөд намайг хууль хяналтын байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Хардаж болно. Шүгэл үлээж ч болно. Гэхдээ захиалгатайгаар хүн гүтгэж болохгүй. Олон жил яригдсан, зурагдсан пянз шиг болсон сэдвээр намайг харлуулах гэж байгаад харамсаж байна. Тухайлбал, ЗТХ-ийн сайдаар томилогдоод, зарим авиа компанид давуу эрх олгож байна гэдэг асуудал яригдсан. Харин ч өмнө нь хаалттай байсан агаарын нислэгийн томилгоог либералчилсан. Авиа компаниуд хоорондоо тохиролцох шийдвэр гаргасан. Ингэснээр гадаад нислэгийн давтамж болон тариф хямдарсан. 

Дараагийн асуудал бол "Говь", "Гоёо" компанийн хувьцаа эзэмшдэг. Хөгжлийн банкнаас зээл олгоход нь нөлөө үзүүлсэн гэх асуудал яригдаж байна. Энэ үндэслэлгүй.  Мөн Хөгжлийн банкнаас цементийн үйлдвэрийн зээл авахад нөлөөлсөн гэж ярьсан. Ховд аймагт баруун бүсийн таван аймгийн цементийг хангах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон. Хөгжлийн банкнаас авсан зээлүүдээс хамгийн чанартай, зориулалтын дагуу зарцуулсан зээл байсан гэдгийг нотолсон. Энэ үйлдвэр баригдсанаар баруун бүс нутагт цементийн үнэ Улаанбаатар хотынхоос хямд болсон. 

Түүнчлэн Чойрын дэд станцтай намайг холбож байна. 2014 онд концессын тендер зарласан. Хэд хэдэн аймгийн эрчим хүчний дутагдлаар гаргах зорилготой. Тиймээс хувийн хэвшил өөрсдийн мөнгөөр бариач гэх санал гаргасан. Үүнд БНХАУ-ын хоёр компани, монголын нэг буюу миний хамаарал бүхий компани орсон. Хоёр жил тендер шалгаруулалт нь болсон. Үүнтэй холбоотойгоор би шалгуулсан. 

Түүнчлэн миний дүү нар сүүлийн таван жилийн хугацаанд төртэй холбоотой нэг ч ажил хийгээгүй. Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө бизнес хийдэг байсан. Гэвч аль улирч, баларсан 10 жилийн өмнөх асуудлыг хөндөж байна. Энэ асуудалтай холбоотойгоор ч би өөрийгөө шалгуулсан. Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment