8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бат-Эрдэнэ: ₮70 тэрбумын хахууль авсан гэж олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай сэвсэн

2023-04-27 12:32:00

Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө Улаанбаатар чуулгын байранд үргэлжилж байна. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Мондулаан трейд" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд асан Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ мэдүүлэг өглөө. 

Тэрбээр "Хахууль авсан гэх хэргийн талаар дэлгэрэнгүй ярья. Намайг 2022 оны аравдугаар сарын 5-ны өдөр Дарханы замын тендерийг будилаантуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, дэд сайдын албан тушаал хашиж байхдаа дээрх ажлуудыг хийсэн байна гээд 48 цаг хорьсон. Гэтэл хоригдож байх хугацаанд 70 тэрбум төгрөгийн хахууль авсан гэж олон нийтийн сүлжээгээр сэвсэн. 

70 тэрбум төгрөгөөр 70 километр зам тавина. Хүнийг ингэж зохион байгуулалттай сэвж болдог юм уу. Миний дүү Ж.Батзанданы хамт зургийг маань эвлүүлж байгаад Дарханы замыг будилаантуулсан хэмээн Улаанбаатар, Дархан, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас сэвсэн. Фэйсбүүк компанид мөнгө төлж байгаад тодорхой байршил зааж зохион байгуулалттай гүтгэсэн. 

Дарханы замын бүтээн байгуулалтын ард жинхэнэ хэрэгтэн нүүрээ нуугаад үлдэнэ хэмээн хардаж байгаа. 70 тэрбумын хэрэг явсаар байгаад өнөөдөр 70 сая болж шүүхэд ирсэн. 

Миний бие 2022 оны тавдугаар сард Засгийн газрын тэргүүнээс үүрэг аваад дөрвөн сар борц болтлоо Дарханы зам дээр ажилласан. Прокурорын тогтоол арай хэтэрхий байсан. Дарханы замын тендерийн үеэр ажилгүй байсан шүү. 2022 оны наймдугаар сарын 6-ны өдөр танай гэрт хүн мөнгө авч очсон гэж прокурор хэлсэн. Гэтэл тэр үеэр би ажилтай байсан. 

Авто замын зөвшөөрөл олгох талаар миний ам, бие маань хэнтэй ч ярьж байгаагүй" хэмээн ярилаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл