8o
Улаанбаатар хот
mobile menu

Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдэлийг дэлгэлээ

2016-04-19 16:18:00

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ эмэгтэй ажилтанд гар хүрсэн талаар мэдээлэл өмнө нь олон удаа гарч байсан. Засаг дарга Д.Пүрэвдаваагийн талаар сайн гэхээсээ илүү саар мэдээлэлүүд их гардаг. Энэ хэрэг өдгөө  ч эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд засаг даргадаа зодуулсан гэх бие давхар эмэгтэй ажлаасаа халагдан цагдаа шүүхийн хаалга татаж явна. Харин түүнийг өмөөрч хамгаалсан эргэн тойрны хүмүүс нь эхнээсээ ажлаас халагджээ.

Тухайлбал, Н.Эрдэнэ гэх эмэгтэйг  Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулж байхыг харсан гэх тус дүүргийн  дөрөвдүгээр хорооны Засаг дарга  асан Д.Оюунтуяа дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан байна. Д.Пүрэвдаваа  алхам тутамдаа хууль зөрчдөг  гэж БЗД-ийн АН-ын шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Д.Пүрэвдаваагийн хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрч, цаашлаад сонгуулийн өмнө намын нэр хүндийг гутааж, олон түмэн сонгогчдын өмнө АН-ыг муухай харагдуулж байна гэв.

Д.Пүрэвдаваагийн өнгөрсөн хугацаанд хийсэн хууль бус үйлдлүүдийг дурьдсан юм.Тодруулбал, нэгдүгээрт: Д.Пүрэвдаваа анхнаасаа хууль бусаар сонгогдсон нэгэн бөгөөд Төрийн албан хаагчийн хууль дүрмийг зөрчсөн нэгэн аж. Тэрбээр төрийн албанд гурваас дээш жил ажилласан хүн Засаг дарга хийх ёстой  атал гурван сар хүрэхгүй хугацаанд Э.Бат-Үүлийн туслахаар ажиллаж байсан.
Хоёрдугаарт: Э.Бат-Үүлийн туслахаар ажиллаж байхдаа АТГ-т хөрөнгө  орлогоо мэдүүлээгүй.
Гуравдугаарт: Д.Пүрэвдаваа нь дүүргийн  ажлыг намын ажилтайгаа хольж хутган гишүүдээсээ намдаа хандив өгөхийг шаарддаг. Тэрбээр дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн улирал бүр авдаг таван сая төгрөгийн урамшууллын мөнгийг АН-ын гишүүн төлөөлөгчдөөс намдаа хандивла хэмээн шаарддаг гэв.
 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Batzandangiin ybuulga
2016/04/19 103.17.108.42
Батзандан Ганхуяг хоерын нэг нь ийм захиалгат зүйл бичүүлээд байгаа болвуу, Намжилдоржын Эрдэнээ гэж алдартай шантаажчин хүн шүү дээ.
2016/04/19 103.17.108.42
gdfg
dfgdf
2016/04/19 103.17.108.42