8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбаяр: ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүн Я.Цэлмэн цагдаа толгойноосоо авч хая" гэлээ.

2023-04-28 15:10:00

Хүний эрхийн үндэсний комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлангаа анх удаа УИХ-д танилцуулан хэлэлцүүллээ. Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр "Хүний эрхийн үндэсний комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хуулиар тогтоосон эрх, хэм хэмжээгээ сайн ойлгож асуудалд хандмаар байна шүү. Я.Цэлмэн гишүүнийг анх томилогдоход нь би "Та бол цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, мөрдэс зүүж байсан, мэдлээ гүйцэтгэе командаар ажиллаад сурчихсан хүн шүү.

Харин энэ ажил чинь өөр шүү" гэж хэлж байсан. Та бол өөрөө гэмт хэрэг шалгадаг хүн биш. Гэтэл таны цагдаа сэтгэхүй чинь ажиллаад байгаа бололтой. Та бол урьчдилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй хүн. Гэтэл "Надад эрх дутаад байна, хүн дутаад байна" гэх юм. Яах гээд байгаа юм бэ? Цагдаа сэтгэхүйгээ толгойноосоо авч хая" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment