АН-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "2015 онд бид ҮХНӨ хийхээр өргөн барьж байсан. 47 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Монгол Улс парламентийн засаглалтай улс больё гэж байсан. Өргөн барьж чадаагүй. Энэ бол шинэ зүйл биш гэдгийг ойлгоорой. 2019 онд 99 гишүүнтэй байх саналыг гаргаж байсан. Тиймээс өнөөдөр гэнэт МАН-тай үгсэн тохиролцоод ч юм уу, улс төрийн намууд хуйвалдаад хийж байгаа зүйл биш. Монгол Улсын хэмжээнд олон жил яригдсан зүйлийг одоо шийдэх нь зөв л гэж бодож байгаа юм" гэлээ.