8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Амарбат: УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгахыг хүлээн зөвшөөрөхгүй

2016-04-19 16:32:00

Прокурорын байгууллагаас 2016 оны нэдүгээр улиралд хийсэн ажлаа танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.  "Прокурорын байгууллага 2016 оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14,767 хэргийн 4,529 хэрэг буюу 30.6 хувийг хэрэгсэхгүй болгож, 1.554 хэрэг буюу 10.5 хувийг шүүхэд шилжүүлж ажилласан байна. Энэ онд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсаны дараагаар Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуулла

-Прокурорын байгууллага олны анхаарал татсан ямар хэргүүдийг шалгаж байна вэ, Тухайлбал Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг тэгж ингэж шийдлээ гэсэн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

-С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийг түүнтэй уулзаад ирсэн УИХ-ын гишүүд өгч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна лээ. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх. Тухайн үед нь мэдээлнэ.

-Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид нэгжлэг хийх үеэр "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, Х.Баттулгыг баривчлах гэж байна" гэх мэт мэдээллүүд тарж, зарим иргэд нэгжлэг хийх ажиллагаанд саад учруулсан үйл явдал болсон. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж байсан. Энэ тухайд?

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг Баянгол зочид буудлын зарим өрөөг түрээсээр ашигладаг хоёр аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн.  Нэгжлэг хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн. Нэгжлэгийн үеэр хүний эрх, эрх чөлөө үл зөрчигдөх  нөхцөл байдлыг хангах үүднээс прокурорыг оролцуулсан. 

Ажиллагааны явцад нэгжлэг явуулж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон, нэгжлэгийн дараа баривчлагаа явагдах юм шиг буруу мэдээллийг тарааж, олон нийтийг цуглуулсан гэх мэтчилэн олон асуудал болсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа өөрөө онцгой ажиллагаа байдаг. Тиймээс тусгайлан хуулиар зохицуулж, оролцогч байгууллага албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Хуульд заасан аливаа ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа байдлаар  ажиллагааг тасалдуулахыг оролдохыг хориглодог. Энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг. 

Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын зохих үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд  хэн нэгнийг хөндлөнгөөс оролцох, ажиллагааг тасалдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлмээр байна. Нэгжлэгийн ажиллагаа явагдаж байхад ямар нэг байдлаар саад хийвэл албадан гүйцэтгэдэг хуультай. Нэгжлэгийн үеэр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим  санхүүгийн баримт эд зүйлийг хурааж авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд Цагдаагийн байгууллага, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргад албан бичгүүд хүргүүлж байсан. Энэ нь хууль тогтоох дээд байгууллага Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү?

-Энэ асуултад хувийн байр сууринаасаа хариулъя. Сонгууль ойртож зарим хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Магадгүй заримынх нь харж байгаагаар асуудал тодорхойгүй хэвээр үргэлжлээд байгаа ч юм шиг ийм ойлголтоор хандаж байгаа хүмүүс байгаа байх. Ер нь сүүлийн үед хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дүгнэлт хийсэн, ялангуяа хууль ёсны дагуу явуулж байгаа үйл ажиллагааг өөр бусад зорилгоор явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулахыг эрмэлзсэн мэдэгдэл их явж байгаа. Үйл явдал хэрхэн өрнөж байгаа, бодит байдал нь юу вэ гэдэг талаар бид өөрсдөө нээлттэй, нийтэд үнэн бодитой мэдээллийг аль болох шуурхай хүргэж байх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Цаашид энэ талаар анхаарч ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MONGOL
Jenko Battulgad ih uchir bii dee!! Sain shalgah heregtei shu!! Ter umguuluud bga tsudiisen Har Nuhur ch bas!!!
2016/04/20 103.17.108.42
ter huchinduulsen gej soliorson balai erguu umguulugch avgai ganchimeg hun gutgesen heregtee shiitguulsen sh de
2016/04/20 103.17.108.42
irgen
37 onii nogoon maltait chi hiree medej jaijignana shu
2016/04/20 103.17.108.42
irgen
yag ynen tsagdaa hyyliin baigyyllagyyd ta nar shudraga baihn bitgii avlaga avch amtashsan biz dee tiim shudraga baisan bol mash olon hergyydiig ileryylchih tsag hygatsaa bolloosh dee tiim baij Elbegdorj iin zaavraar Battylgiig barivchlah gej ylairan huuts
2016/04/20 103.17.108.42
irgen
amarbat chi tiim shudarga zorigtoi um bol bayartogtin hergiig yaagaad ul heregseed bgaa um ve.golchgii mini. ooriigoo shudarga gedgee haruulaadah. bayartsogttoi uuj bsnig notolgoo gerch bga shuu. bayartsogtin bogs archigch mini
2016/04/19 103.17.108.42
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өчигдөр буюу 04,18 нд дээд шүүхэд бүргүүлэх гээд өгч гэнэ.Энэ гишүүн авгай хууль мэддэг юм болов
2016/04/19 103.17.108.42
irgen
ene zewuun amitan zowshoorohgui geed yah yum Battulga chin jinhene mongol er hun shuu chaddag yum bol bayrtsogtiigoo baril daa
2016/04/19 103.17.108.42
zochin
ene mal tolgoidoo udirduulahiiig . hvleen zuvshuurduggvi . doodohdoo . udirduulahdaa . tun durtai . . yoyo iim sex iin bool bolson yumnuud . undur alba hashaad bn geheer . . hrleh muu vg oldohgvi yum . . pizdaaa
2016/04/19 103.17.108.42
zochin
ene mal tolgoidoo udirduulahiiig . hvleen zuvshuurduggvi . doodohdoo . udirduulahdaa . tun durtai . . yoyo iim sex iin bool bolson yumnuud . undur alba hashaad bn geheer . . hrleh muu vg oldohgvi yum . . pizdaaa
2016/04/19 103.17.108.42
өнөө алдарт хүчиндэгч мөн биз дээ,улс төрд дүлзэн зан гаргаж хүчингийн хэргээс зугтааж Энхбаярыг барьж өгч ийм суудлаар шагнуулсан нөхөр
2016/04/19 103.17.108.42
ЗӨВ ШҮҮ ТӨР ЫН НЭР ХҮНД ТӨМӨР НҮҮРИЙГ МЭДҮҮЛЖ БАЙХ ЕСТОЙ
2016/04/19 103.17.108.42
Зочин
Амжилт хүсье хуучнаа санагалзсан нөхдүүд тэгж л байдаг шүү дээ ажлаа улам сайн хийгээрэй
2016/04/19 103.17.108.42
хүзүүгүй нохойн боол
2016/04/19 103.17.108.42
Amarbataa huniig huchindej doromjilson gemt heregten bol chi shuu dee. Chamaig ene ajliig shudarga hj bgaa gedegt itgehgui. Gemt heregten bol chi uuruu sh de
2016/04/19 103.17.108.42
amarbatad amjilt
2016/04/19 103.17.108.42