Өнөөдөр эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд буюу цагаан халаадтанууд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд "Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эдлэнэ. Эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ" гэсэн заалтыг ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Тэдний хэлж байгаагаар “Тус хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алдсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид Хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ, Засгийн газар, Эрүүл Мэнд Спортын яам, Хууль зүйн яаманд хүргүүлж байгаа аж. Хэрвээ тэдний энэхүү мэдэгдэлд тодорхой хариулт өгөхгүй бол тэмцэл хийхээ мэдэгдлээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлсэн хэвлэлийн хурлаа “Монголын шорон эмч сувилагчдаар дүүрэх үү” гэж хаяглажээ.
Эмч нарыг 2-8 жилээр яллахаар болсныг эсэргүүцлээ
2016-04-19 16:42:00