8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Мөнхбат: Миний ямар ч оролцоогүйгээр "Бэрэн" группт гурван удаагийн зээл олгосон атал намайг холбож байна!

2023-05-02 16:32:00

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 ААН-д хамаарах хэргийн шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хурал дээр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын тайлбарыг бид энэ удаад онцолж байна. 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат:

-Хөгжлийн банкнаас зэлэ олгосон 2000 гаруй төсөл бүгдээрээ УИХ-ын чуулганаар батлуулсан. 98 гаруй төсөл нь эргэн төлөлт нь хийгдэж байгаа юм билээ. 3-4 төсөл л эргэн төлөлтөө хийгээгүй, хугацаа нь дуусаагүй юм байна. Тэдний нэг "Бэрэн" группт зээл олгосон асуудалд намайг холбогдуулж байгаа юм байна. 

"Бэрэн" группт гурван удаагийн зээл олгосон байхад энэ хэрэгт оролцуулж байгаад гайхаж байна. Зээл олголтыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хийдэг. Гүйцэтгэх удирдлага багаараа ажиллаж, зээл олгох гэрээ байгуулдаг. Тиймээс гэрээний хүрээнд, эрх мэдлийнхээ хүрээнд би ажиллаж байсан. Ажлаас гарсны дараах зээлийн гүйлгээнүүдэд намайг буруутгаад байгаа юм.

Эрсдэлтэй төсөлд зээл олгосон гэдэг байдлаар намайг буруутгаж байна! Аливаа төсөл эрсдэлгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээнд эрсдэл байдаг. Харин эрсдэлийг шийдвэрлэх боломжтой байна уу, үгүй юу гэдгийг судлаад зээлээ олгодог. 

Нийт 22.7 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн эрсдэлийг хангах хэмжээний буюу барьцааны хэмжээг давуулан биелүүлсэн. Гэхдээ 16,7 сая ам.долларын зээлийг олгосон. Намайг 22,7 сая ам.долларын олгогдоогүй зээлд буруутгаж буйтай санал нийлэхгүй байна. Хэрэв 16,7 сая ам.долларын зээлээр хязгаарлагдсан бол хангалттай барьцаа хөрөнгөтэй байсан тул бид эрсдэлээ бүрэн удирдаж чадах байсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment