8o
Улаанбаатар хот
mobile menu

"ЕБС-ийн багш нарт ажлын бус цагаар гэрийн багш хийх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй"

2023-05-03 15:16:00

УИХ дахь Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ЕБС-ийн сурагчдын эцэг эхчүүд "Манай хүүхдэд хичээлийн бус цагаар давтлага өгөөч" гэсэн хүсэлтийг сайн багш нарт гаргадаг.

Тухайн багш ажлынхаа хөлсийг авч, хичээлийн бус цагаар сурагчдад давтлага өгөх нөхцөлийг бий болгох ёстой.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуулиудад багшилж байгаа багш нарыг төсвөөс цалин авахаас гадна гэрийн багшаар ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй байгаа. Үүнийг одоогийн хуулиар зөвшөөрдөггүй.

Жишээлбэл, ЕБС-ийн багш нар хичээлийн бус цагаар сурагчдад давтлага өгөхөөр "Өөр ажил хийлээ, давхар орлого оллоо" гэж сургуулийн удирдлага шүүмжилдэг юм байна. 

Эцэг эх, хүүхдийн хүсэлтээр бүх шатны багш нар ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломжтой гэдэг үндэслэлийг хуульд тусгаж болно. Цагийн багшаар ажиллах, бие даалтыг нь хийлгэх, дадлагыг нь удирдах зэргээр багш нар чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг" хэмээв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment