8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэндэнгийн гудамжны хавтан нөхөлтийг хийж дуусгалаа

2016-04-19 17:52:00

Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамж  зам, талбайд тохижилтын ажил хийж байна.  П.Гэндэнгийн гудамжинд “Гэрэлт ой” ХХК нийт 131 мод тарихаас өнөөдрийн байдлаар 56 шилмүүст мод суулгаж, савтай 10 гацуур байршуулан, Жамьянгүний гудамжинд 25 улиас, Олимпийн гудамжинд 10 шинэс, 40 голт бор тарьжээ. Мөн Жамьянгүний гудамжинд 1800 м2 улаан хүрэн хавтанг шинээр суурилуулав. Гэндэнгийн гудамжинд явган хүний замын эвдэрсэн хуучин хавтанг сольж, нөхсөн байна.  Жамьянгүний гудамжнаас гарсан хавтанг Гэндэнгийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд шилжүүлэн суурилууллаа.   Энэ ажлын хүрээнд Монголын Хүүхдийн ордны хажуу талын 1500 м 2 талбайг цементэлж, нийт  282 м2 явган хүний замд нөхөн сэргээлтийн ажил хийлээгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл