8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ эс үйлдлээрээ дахин хууль зөрчихөөр шийдэв үү?

2023-05-09 10:37:00

Үндсэн хуульдааа өөрчлөт оруулж 152-уулаа болох гэж буй УИХ яг одоо 73-уулаа ажиллаж байна. Хоёр гишүүнийг прокурорын саналаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бол нэг нь өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан. Бүрэн эрхээсээ татгалзаж нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсгэсэн хүн бол Архангай аймгаас УИХ-д сонгогдоод байсан Ж.Мөнхбат. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-д "Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана" гэсэн заалт бий.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Түүнээс хойш 50 хоногийн дотор буюу энэ сарын 13-наас өмнө УИХ Архангай аймагт явуулах нөхөн сонгуулийг товлон зарлах учиртай. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад УИХ энэхүү нөхөн сонгуулийг товлохгүй бололтой. УИХ ийнхүү эс үйлдэл үзүүлж нөхөн сонгууль товлон зарлахгүй байлаа гээд хэн ч хуулийн хариуцлага хүлээхгүй. Тийм ч учраас энэ УИХ өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг хуулийн хугацаанд нь зохион байгуулаагүй.

УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард бүрэн эрхээсээ татгалзаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон. Гэвч УИХ нөхөн сонгуулийг нь зарлахгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2021 оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт нэгэн зэрэг нөхөн сонгууль явуулсан юм. Өөрөөр хэлбэл, хүсэхгүй бол хууль биелүүлэхгүй ч байж болно гэсэн ойлголт энэ УИХ-д тогтоод удаж буй. Энэ удаад ч хууль тогтоох дээд байгууллага эс үйлдлээрээ хууль зөрчихөөр шийдсэн бололтой. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Ж.Мөнхбатыг сонгосон 21478 сонгогч УИХ-д төлөөлөлгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь. 

2020 оны УИХ-ын сонгуулийн дүн Архангай аймагт дараах байдлаар гарч байлаа.

УИХ эс үйлдлээрээ дахин хууль зөрчихөөр шийдэв үү?


0

1

0

0

0

0

УИХ эс үйлдлээрээ дахин хууль зөрчихөөр шийдэв үү?

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

  • ЗӨВ
  •  
  • БУРУУ
  •  
  • МЭДЭХГҮЙ

Санал өгөх Үр дүн харах

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment