УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Иргэдээс худалдаж авсан "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барьжээ.
Уг тогтоолын төсөлд “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн худалдаж авч тус компанид төвлөрүүлсэн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх, иргэдийн эзэмшилд байсан хувьцааг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг иргэдэд буцаан эзэмшүүлж байгаа хувьцааны ногдол ашгаас суутгах замаар улсын төсөв болон хувь иргэнд эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай” гэжээ.