8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 23-наас ихэнх нутгаар дулаарна

2016-04-20 07:44:00

21-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 22-24-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
22-24-нд хур тунадас, цас орно, мөн 14-16м/с шуурна, 23-аас дулаарна. Энэ яг юу гээд байна аа? Цас орж шуурга шуурч дулаарахым уу?
2016/04/20 103.17.108.42