8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгор аймгийн гэр хорооллын 50 хувь нь дэд бүтцэд бүрэн холбогдоно ХУВААЛЦАХ

2023-05-12 16:32:00

Баянхонгор аймаг агаар, хөрсний бохирдлыг бууруулах, айл өрхийг орон сууцжуулах бодлогын хүрээнд улсын төсвийн 25,7 тэрбум төгрөгөөр Баянхонгор сумын гэр хорооллыг дахин төлөвлөлт оруулах ажлыг өнгөрөгч онд эхлүүлсэн.

Тус ажлын явцтай явцтай УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар өнөөдөр танилцав.

Энэ онд Баянхонгор сумын 2-7-9, 3-6 багийн гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг 6000 орчим метрээр өргөтгөн тэлж , зургаан төвийн суурийг хийх юм.

2024 онд тус төсөл хэрэгжиж дууссанаар Баянхонгор аймгийн гэр хорооллын нийт айл өрхийн 50 хувь нь дэд бүтэцтэй бүрэн холбогдох боломжтой болохын зэрэгцээ орон сууц, барилга байгууламж, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, холбоо зэргээр дэд бүтцийн асуудлууд цогцоороо шийдвэрлэгдэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өсөн нэмэгдэнэ.

Энэ үеэр  Баянхонгор сумын гуравдугаар багийн иргэн Д.Гантулгынх гэр хороололд шугам сүлжээ тавигдаж байгаад ихэд баяртай буйгаа илэрхийлээд  одоо байшин сууцаа засварлаад  дэд бүтцэд холбогдох төлөвлөгөөтэй байгаа гэж ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд хандан: Ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээнгүйлэн, үр дүн гарган ажиллаж байгааг сайшаагаад үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл