8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр олон улсын Гэр бүлийн өдөр тохиож байна ХУВААЛЦАХ

2023-05-15 10:10:00

Өнөөдөр олон улсын Гэр бүлийн өдөр тохиож  байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон 29 дэх жилдээ тэмдэглэж байна.

2023 онд Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэж, гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд уриалж байна.

Гэр бүлд хамааралгүй хүн гэж байхгүй. Монгол Улсын 3,457,548 хүн 941,547 өрх гэр бүлд хуваагдан амьдарч байна. Гэр бүл нь нийгмийн хамгийн үнэ цэнтэй анхан шатны нэгж бөгөөд өөр өөрийн онцлогоороо нийгмийг бүтээж, өнгөлөг болгож байдаг тул гэр бүлийн сайн сайхан ирээдүй нь тухайн улс орны хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гээд хүн амын хөгжлийг цогцоор нь гэр бүлийн хүрээнд бий болгох зорилт тавьсан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл