8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

2023-05-15 15:15:00

"НӨАТ-ын сугалааны тохирол тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт /2023.05.17/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. 

Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав.

Өнөөдрийн байдлаар ebarimt системд 40,632,495 баримт бүртгэгджээ.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой болсон билээ.

НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгодог болохыг Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул хэлж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл