Монгол Улс нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Бид энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг илүү хүрэлцээтэй олгоохоор хүсэлт гаргасан гэр бүл бүрд олгох судалгаа хийж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хагаст ч энэ хэвээр хадгалагдвал ийм боломж бий гэдгийг Засгийн газар дээр ярилцсан" гэлээ.