8o
Улаанбаатар хот
mobile menu

Ханги боомтоор БНХАУ-ын төмөр замтай холбогдоно

2023-05-16 10:00:00

 

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Ханги боомтоор БНХАУ-тай төмөр замаар холбогдохоор яриа хэлэлцээ хийж байгаа ажээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Ханги боомтыг хилийн цаана байгаа БНХАУ-ын төмөр замтай холбохоор тус улсын талтай яриа хэлэлцээ хийх ажил эрчимтэй шуурхай явж байгаа. 1955 оны төмөр замын гэрээнд зөвхөн Замын-Үүдийн боомт бий. Үүн дээр нэмээд Ханги, Гашуунсухайт, Бичигтийн боомт нэмэгдэнэ. Энэхүү өөрчлөлтийн гэрээнүүдэд Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр гарын үсэг зурахаар ажиллаж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл