Нийслэлчүүд барилгажиж эхнээсээ барилгын трасстад орсон айл өрх ААНэгжүүд талбайгаа чөлөөлөөд эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хийх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд баригдах сургуулийн барилгын трасст орсон 8 нэгж талбарыг чөлөөлөхөөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Баянхошуу дэд төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барихаар төлөвлөгдсөн авто зам, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, дулааны цахилгаан станцын барилгын трасст өртсөн нийт 122 нэгж талбарыг ч чөлөөлөхөөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
Төлөвлөгөөнд орсон газруудыг чөлөөлж эхэллээ
2016-04-20 09:00:00