8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурганаар 38 айлын хашаа нуран, дээвэр хууларч, цахилгааны утас гэмтжээ ХУВААЛЦАХ

2023-05-19 10:10:00

Өчигдөр үргэлжилсэн хүчтэй шуурганаар  цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, дэлгүүр, сургуулийн дээвэр хууларчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг өчигдөр орой буюу тавдугаар сарын 18-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан.

Тус сумын Онцгой комисс хуралдаж Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, 1 дэлгүүр, 1 айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан нөхцөл байдалтай танилцаж ажилласан бөгөөд 35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

No description available.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл