Улаанбурхан өвчний дэгдэлттэйгээр холбоотойгоор орон даяар идэвхитэй насны хүмүүсийг вакцинжуулах ажлыг өрнүүлэхээр төрөөс хүртэл мөнгө төсөвлөсөн. Тэгвэл ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн орон даяар вакцинжуулалтыг эхлүүлэхээс болжээ. Учир нь Улаанбурхан өвчний эсрэг үйлчилгээтэй вакцин энэ оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр манай улсад ирэх юм. Орон даяар улаанбурхан өвчний тохиолдол өндөр байгаа энэ үед аль болох бага насны хүүхдүүд рүүгээ анхаарч өрхийн эмч нар 0-1 насны хүүхдүүдийг дуудлагын дагуу очиж үзэх тогтолцоотой болжээ.
Өрхийн эмч нар 0-1 насны хүүхдийг дуудлагаар үзнэ
2016-04-20 08:15:00