8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-д зургаа суусан Н.Энхболд хөгжлийн бодлогоос хойш суув

2023-06-08 10:10:00

МАН-ын дарга нар ирэх 30 жилийн хөгжлийн үндэс суурийг өнөөдөр тавьж байгаа талаар хэвлэл, мэдээллээр нэлээд бичигдэх шиг болсон. Үнэхээр ч шинэлэг зүйл ярьж бас хийж байгаа нь сайн. Тэгвэл тэр хөгжлийг хойш татахад энэ намын хуучинсаг арга барилтай, өөрөө л сонгуульд нэр дэвшиж, ялах боломжийг эрэлхийлж, туршлага нэрийн доор давуу талыг өөртөө бий болгож байдаг хүмүүс чинь хойш татах болоод явчихлаа. Монголын парламентад зургаагийн зургаан удаа сонгогдсон хүн Нямаагийн Энхболдоос өөр байхгүй. Үеийн үед Сонгуулийн хуулийн төслийг ахалчихсан явдаг нь өөртөө давуу тал үүсгэх боломж болдог ч юм уу. УИХ-ын хамгийн чухал байнгын хороо болох Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд квотыг 40 хувьд хүргэх дэвшилтэт үзэл санааг эрчүүд давамгайлсан байнгын хороо унагажээ.

УИХ ирэх долоо хоногт “Транс Алтай” олон улсын форумыг жендэрийн тэгш байдал, тогтвортой хөгжил сэдвээр хийх гэж байгаа. Гэтэл өмнөхөн нь УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ийм жендэрийн мэдрэмжгүй байдал үүсчихээд байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллах ёстой байгууллага нь ухралт хийж байна. Гэхдээ энэ нь өөрсдийнхөө нэр дэвших боломжийг багасгачихна гэж айж байгаа өчүүхэн үзэл бодлоос болж байгаа нь харамсалтай. Ирээдүйн хөгжлийн бодлогын асуудлыг том зургаар нь харж чадвал ирэх сонгуульд эрчүүд олноор нэр дэвших тийм ч чухал биш. Харин хөгжилд хөтлөх учиртай талаар тус байнгын хороон дээр зарим гишүүд хэлж байсан ч хуучинсаг эрчүүд дэмжсэнгүй. Ирж яваа шинэ үеийн асуудлыг ийм хуучин коммунистуудаар шийдүүлж байгаа нь Засгийн газрын тэргүүний том алдаа байж болох юм. Гэхдээ байнгын хорооны алдааг УИХ дээр засах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шанд
Энэ өвөө насандаа суумаар юм. Одоо 70 дөхөж бгаа шүү. Зөнөглөөд үг хэлж чадахгүй болсон байна лээ
2023/06/20 192.82.75.188
бат
ухаантай чадвартай хүмүүс уих-д орох ёстой эр эм нь хамаагүй болгож үндсэн хуулинд заасан биздээ. заавал эмэгтэй ялах ёстой гэвэл доромжлол биш гэжүү
2023/06/12 124.158.68.100
Санал
Эмэгтэйчүүд олноор төрийн толгойд гарч суухыг хөгжил гэж үзэж болохгүй. Одоо байгаа гишүүн хүүхнүүдийг харцгаа. Хөгжүүлж чадаж байна уу. Үгүй л байх
2023/06/10 192.82.89.172
  • Recent
  • Most Read
  • Most Comment