8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгуулна.

2023-06-12 09:42:00

Зургадугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Блью Скай” зочид буудалд:  Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдарт: ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулна.

08.30 цагт: “Туушин зочид буудалд: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” сэдэвт форумыг зохион байгуулна. Утас: 9901-9993, 9955-9501.

09.00 цагт: Удидлагын академид: “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” Үндэсний семинар үргэлжилнэ. 

11.00 цагт: “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгуулна. 

11.00 цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар манай улсад 6 дугаар сарын 12, 13-нд зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлнэ.

11.30 цагт: НЗДТГ-ын үүдэнд: "Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид хэвлэлийн хурал зарлажээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment