8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд зургаадугаар сарын 30-наас шууд нислэг үйлдэхээр болжээ

2023-06-14 11:47:00

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ. 

Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:

  1.  Ховд аймаг - Ховд
  2.  Баян-Өлгий аймаг - Өлгий
  3.  Увс аймаг - Улаангом
  4.  Завхан аймаг - Улиастай
  5.  Говь-Алтай аймаг - Алтай
  6.  Хөвсгөл аймаг - Мөрөн
  7.  Өмнөговь аймаг - Даланзадгад
  8.  Дорнод аймаг - Чойбалсан

Нислэгийн тийз захиалга болон бусад холбоотой мэдээллийг тийз борлуулалтын дараах сувгуудаас үзнэ үү. 

"Найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд, хүртээмжтэй нислэг үйлдэнэ"

Найман чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр "Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзийн үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор л байна.

Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая" гэжээ. 

Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж. 

Орон нутгийн нислэгийн хуваарь болон тариф:

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

 

БОАЖЯ

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/06/20 197.211.53.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment