8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-04-20 09:50:00

09:00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд “Худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдэвт салбарын асуудал хөндсөн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗТЯ, АҮЯ, ГТЕГ зэрэг яам, агентлагуудаас гадна УБТЗ, МТЗ зэрэг худалдаа, тээврийн салбарынхан оролцоно. 

10:00 цагт Монголбанкнаас цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах нээлтийн ажиллагаа болно.

10:00 цагт НЗДТГ-ын Б танхимд НИТХ-ын дарга Д.Баттулга Япон улсын Иатбаши хотын зхирагч Такеши Сакамота болон тус хотын ИТХ-ын дарга Х.Сугита нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

10:00 цагт Монголын хүүхдийн ордонд “School police” төслийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Энэ үүеэр төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургуулиудыг шагнаж урамшуулахаас гадна шилдэг эцэг эхчүүдийг шагнах юм. Түүнчлэн тус хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа, ямар үр дүнд хүрсэн талаар НИТХ, цагдаагийн газар сургуулийн захирлууд мэдээлэл өгнө.

10:00 цагт Корпорейт Конвеншн Центрын 5-р давхарын "Улаанбаатар" танхимд Улаанбаатар хотын ах дүү хот болох Новосибирск хотын захирагчийн айлчлалын хүрээнд тус хотын барилга, кабелийн бүтээгдэхүүн, цахилгаан арматур, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 10 гаруй компани оролцсон "Улаанбаатар-Новосибирскийн бизнес-түншлэл" форум болно.  

10:00 цагт АСА циркт Хөдөлмөрийн яам болон Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран зохион байгуулж буй үсчин, гоо сайханчдын "Алтан хайч" улсын уралдаан эхэлнэ. Үсчин, гоо сайханчаар сургаж буй хот хөдөөгийн мэргэжлийн сургуулиудаас 144 оюутан сурагч ирж Дэлхийн ур чадварын тэмцээнд тавьдаг шаардлага, стандартын дагуу эрэгтэй эмэгтэй үс засалт самналт, нүүрний будалт, маникюр гээд хэд хэдэн төрлөөр өрсөлдөх юм.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ТҮЦ ажиллуулагч иргэдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байгаа талаар БЗД-ийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.

11:00 цагт Уул уурхай яам дээр Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр авах боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Мөнгө хүүлэгчдийг цагдаагийн байгууллагад өгч буй талаар Хувиараа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.

17:30 цагт Шинжлэх ухааны парк, Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт болно. Гео-мэдээллийн уулзалт сар бүрийн гуравдугаар долоо хоногийн Лхагва гаригт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Монгол-Авсрталийн Нийгэмлэг ТББ буюу Австралид төгсөгчдийн Моззис холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

18:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхрын хурлын танхимд "Либерал хаус" бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг "Асуудал Шийдэл" хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгийн зочноор Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ургдсан бөгөөд тэрээр "ASEM ба зөөлөн хүчний бодлого" сэдвээр ярилцах аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл