8o
Улаанбаатар хот
mobile menu

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима манай улсад айлчилна

2023-06-21 12:12:00

Зургаадугаар сарын 25-29-ний өдрүүдэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга, Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Рабаб Фатима манай улсад ажлын айлчлал хийнэ. Тэрээр айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтад тус тус оролцож, хоёр талын зарим уулзалт хийх юм. 

Уг айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн өнгөрсөн онд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаа бөгөөд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах зорилготой аж. Мөн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment