8o
Улаанбаатар хот
mobile menu

"Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгааныг зургаан хоног хязгаарлана"

2023-06-22 10:10:00

Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгааныг энэ сарын 23-28-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд хязгаарлана. Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Тооройхүү тодруулга өгсөн байна. Тэрээр “Улаангом-Өмнөговь чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийхээр төлөвлөсөн. Тухайн ажлыг жил бүрийн энэ цаг үед зохион байгуулдаг бөгөөд ирэх өвөлд цахилгаан дамжуулах агаарын шугамаас болж эрчим хүч тасалдахаас сэргийлж буй арга юм.

Цахилгааны хязгаарлалттай үеэр Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц, Нарны станцаас  цахилгаан эрчим хүчээр хангана. Тус засварын ажлыг энэ сарын 15-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байсан бөгөөд ЭЕШ-ын хугацаатай давхардсан тул хойшлуулсан. Энэ тухайгаа хязгаарлалт хийх аймгуудад мэдэгдсэн. Одоогоор тус засварын ажлыг гүйцэтгэхээр таван машин, 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment