8o
Улаанбаатар хот
mobile menu

“УБТЗ“ ХНН: Олон жил шийдлээ олохгүй байсан их өрийн асуудлыг шийдвэрлэлээ

2023-06-22 15:52:00

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Оросын тал “Улаанбаатар төмөр зам” ХНН-т таван зүтгүүр нийлүүлэх бол Монголын тал УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын баазыг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж авсан Японы МонП-1, МонП-2 гэгддэг 83.6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн.

Үүний үр дүнд тус нийгэмлэг хугацаа хэтэрсэн өргүй болохоос гадна УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, дүрмийн сан нэмэгдэх боломжтой болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ОХУ биднийг их харж үзэх юмдаа.Энэ хүнд үед мөн төрийг нь шийдлээ.Н.Энхбаярын үед мөн л өрийг нь тэглэсэн бид юмыг амархан мартах юм.Оросоор ямар улс биднийг өрөвдөх сэтгэлээр хандаж байгаа вэ? Бод!
2023/06/26 202.55.188.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment