8o
Улаанбаатар хот
mobile menu

Боловсролын зээлийн сангийн зээлээр сурах залуусыг ИЛ ТОД сонгон шалгаруулна

2023-06-23 10:50:00

Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг 50 их сургуульд /топ 50/ бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Эхний үе шатууд буюу нийт үнэлгээний 80 хувийг суралцагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд цуглуулсан. 

Өнөөдөр шалгуулагчид суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамрагдана. Энэ шалгаруулалт нь хүний оролцоогүй байх бөгөөд засалтын технологийн дагуу дүн оноо, эрэмбийг шууд танилцуулна. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг энэ хэлбэрээр зохион байгуулах учир тухайн үйл явцтай хэвлэлийнхэн танилцах боломжтой юм байна. 

Өнөөдөр: 

  • 11:00 цагт сонгон шалгаруулалтын зарчмыгщ танилцуулах хэвлэлийн бага хурал
  • 12:00 цагт суралцах чадварын ерөнхий үнэлгээ эхэлнэ
  • 13.30 цагт шууд засалт ба суралцагчдын цуглуулсан онооны эрэмбэ гарна. Сонгон шалгаруулалт нийслэлийн Нэгдүгээр сургуулийн спорт зааланд болно. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл