8o
Улаанбаатар хот
mobile menu

"Урьд нь ийм асуудал Гандантэгчэнлин хийдэд гарч байгаагүй"

2023-06-23 12:12:00

Сүм, хийдэд ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй. Тэгвэл Гандантэгчэнлэн хийдээс энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гандан телевизийн захирал Ж.Одгарьд “Мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Гандантэгчэнлин хийд дотооддоо холбогдох газруудтай хамтран уг нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Гэвч сүүлийн үед дээрх асуудалтай холбогдуулан шарын шашин, лам хуврагуудыг харлуулах, сошиалд сэвэх байдал хэрээс хэтэрч байна. Нийгэмд үүссэн нөхцөл байдал урд өмнө нь Гандантэгчэнлэн хийдэд гарч байгаагүй. Үнэн зөвийг хуулийн байгууллага тогтоох болно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад нэрийг зарлаж байгаад ч харамсаж байна" гэлээ. 

Гандан хийдийн нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар "Тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан хэрэг болсон. Ярилцлага өгсөн хүүхдүүд нийгэмд гадуурхагдаж байна. Түүнчлэн Монгол болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарах боллоо. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг зорих ёстой" хэмээлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment