8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2023-06-26 10:10:00

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. 

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан эхэллээ. Тус бүлэг баасан өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага авсан билээ. Өнөөдөр эл хуулийн "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуульд нь ажлын хэсгийн оруулж ирсэн "...үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг хэлэлцэж, саналаа нэгтгэнэ.

Хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Өмнө нь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр ч удаа орж, дэмжигдсэн. Мөн БСШУСБХ болон УИХ-ын нэгдсэн чуулганы анхдугаар хэлэлцүүлгүүдээр дэмжигдсэн заалт юм. 

Түүнчлэн 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан”: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment