8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: Оюутан цэрэг амиа алдсан хэргийг шалгаж байна

2023-06-26 11:52:00

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 40 минутад “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь энэ 22-ны өдрийн 10 цаг 30 минутын үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар кросс гүйлт хийх үед 1.2 км газрыг туулжээ. Улмаар “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгснийг салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна. Амь хохирогч амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн аж. Улмаар сумын эмнэлэгт хүргэж, Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Ийнхүү эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрийн 18 цагийн үед амь насаа алдсан байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл