8o
Улаанбаатар хот
mobile menu

ӨНӨӨДӨР: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт эхэлнэ

2023-06-26 09:34:00

Зургаадугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын зөвлөлдөх уулзалтаар эхэлнэ.

09.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганаар хүний эрүүл мэндэд агаар, орчин, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэнэ: Утас: 9961-7156, 8911-9482.

09.00 цагт: “Кемпинский” зочид буудалд: "Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь" үндэсний семинар болно. Утас:8911-9482.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлгүүд болон Ажлын хэсэг, түр хороод хуралдана.

10.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн мэдээлэл хийнэ.

“ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11:00 цагт: Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа удирдлагуудад хариуцлага тооцуулах талаар уг хотхоныг барьж байгаа үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлнэ.

11.40 цагт: УИХ дахь АН-ын бүлэг тус намыг төлөөлөх эрхгүй талаар “Эрх чөлөө” төвөөс мэдээлнэ.

 

11.40 цагт: Монголын уран зургийн галерейд: Дэлхийн Уугуул иргэдийн Оюун санааны өвлөн уламжлагчдын холбооноос (WUISP) зохион байгуулж буй "ГАРВАЛЬ" олон улсын үзэсгэлэн үргэлжилнэ. 7-р сарын 2 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Буриад, Киргиз, Монголын бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл