8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Оюунчимэг: Тариаланчид, худалдаа эрхлэгчид бас НДШ-ийнхээ 50 хувийг төрөөр төлүүлэхийг хүсэж байгаа

2023-06-27 13:23:00

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр М.Оюунчимэг гишүүн "Үндсэн хуульд зааснаар бүх хүн тэгш эрхтэй. Малчин нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг нь төрөөс төлөх заалт оруулж ирж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхсан үйлдэл. Нийгмийн даатгалын багц хууль гэсэн хуулиар ингэж буруу жишиг тогтоох нь маш буруу. Малчид өөрсдөө ч ийм байр суурьтай байгаа.

Малчдыг ирээдүйд ядуу, орлогогүй байх учраас халамжийн тэтгэвэрт өртөж магадгүй гэсэн байдлаар хандаж болохгүй ээ. Монгол хүн амны билгээр гэж ярьдаг шүү дээ. Ингэж төлөхгүй бол ирээдүйд 13 их наядын халамжийн тэтгэвэр олгоно. Энэ нь төсөвт дарамт болно гэж бодит бус тооцоолол ярьж байгаа нь буруу.

Мянгат малчин болон орлого ихтэй малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчин, цөөхөн малтай малчин байгаа. 50 хувийг нь даалаа ч үлдснэ 50 хувийг нь малчид өөрсдөө төлөх боломжгүй гэсэн судалгааны дүн гарсан байна лээ. Малчдын нийгмийн даатгалын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх юм бол биднийхийг бас яагаад төлж болох гэж гэсэн байр суурийг тариланчид, Улаанбаатар хотод өрхийн бизнес эрхлэгчид, зах дээр худалдаа эрхэлж байгаа хүмүүс илэрхийлж байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEXSY
80955877DYYDLGR
2023/07/03 192.82.68.48
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/07/03 197.211.53.117
Зочин
Малчдийн НДШ- ийн 50% төр хариуцана гэдэг хамгийн буруу
2023/06/28 122.201.24.50
Равсал
за ингээд л хуриман дээрээ унгачихдаг л байхгүй юутариачин малчин хоёрын амьдралтэс өөр гэж мэддэг баймаар өшөө дээр худалдаачин 4 тэрбумын ашиг олдог тэгээд 50 хувиа бас улсаар төлүүлэх юмуу больж үз
2023/06/27 124.158.70.121